


- Бүтээгдэхүүн, үйлчилгээ
- …
- Бүтээгдэхүүн, үйлчилгээ


- Бүтээгдэхүүн, үйлчилгээ
- …
- Бүтээгдэхүүн, үйлчилгээ

Түгээмэл асуулт, хариулт
Биржийн бус зах зээл гэж юу вэ?
Энэ нь нэгдсэн биржээр бус брокер дилерүүд хоорондоо тохирон арилжаа хийхийг хэлдэг. "Үнэт цаасны зах зээлийн хууль"-ийн 4.1.3-т ББЗЗ-г юу гэж тодорхойлсон байдгийг доорх линкээр орон харах боломжтой.
ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ
Мэргэжлийн хөрөнгө оруулагч гэж хэн бэ?
"Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам"-ын 4-р зүйлд заасан оролцогчдыг хэлнэ. Та доорх линкээр орон журамтай танилцана уу.
БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ
Монголын хөрөнгийн биржийн арилжаа ямар хугацаанд явагддаг вэ?
МХБ-ийн арилжаа Даваа-Баасан гарагийн 10:00-13:00 цагийн хооронд хийгддэг. Та арилжаа хаагдсаны дараа захиалга өгсөн бол дараагийн ажлын өдөр захиалга нь орно. Мөн зах зээлийн захиалгыг бирж хаалттай байх хугацаанд өгөх боломжгүйг анхаарна уу.
Хувьцаа гэж юу вэ?
Хувьцаа гэдэг нь иргэн тухайн компанид хөрөнгө оруулснаар орлогоос нь хувь хүртэх, ногдол ашиг авах, эсвэл хөрөнгийн зах зээл дээр арилжаалж ханшийн зөрүүнээс ашиг олох боломжийг олгодог үнэт цаас юм. Та хувьцаа эзэмшсэнээр тухайн компанийн тодорхой хэсгийг эзэмшиж байгааг илтгэнэ. Жишээлбэл, хэрэв нэг компани нийт 10,000 ширхэг хувьцаа гаргасан бол, түүний 1,000 ширхэгийг эзэмших нь компанийн 10 хувийг эзэмшиж байна гэсэн үг. Мөн хувьцаа эзэмшигч болсноор та компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын үйл ажиллагаанд оролцох, саналаа өгөх зэрэг эрхтэй болно.
Бонд гэж юу вэ?
Бонд гэдэг нь засгийн газар эсвэл хувийн байгууллагаас тодорхой төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, бизнесээ өргөжүүлэх, эсвэл нэмэлт хөрөнгө татах зорилгоор гаргадаг, тодорхой хугацааны дараа үндсэн мөнгөн дүн болон хүүгийн төлбөрийг буцаан төлөхөөр амласан өрийн бичиг бүхий үнэт цаас юм. Бонд нь тогтмол орлоготой, харьцангуй бага эрсдэлтэй үнэт цаасны төрөлд хамаарна. Та бонд худалдан авснаар тухайн байгууллагад тодорхой хугацаатай, тогтсон хүүтэйгээр мөнгө зээлдүүлж байгаа хэрэг бөгөөд хугацаа дуусахад үндсэн мөнгөө хүүгийн хамт эргүүлэн авах эрхтэй болно.
Үнэт цаасны дансыг хэрхэн нээлгэх вэ?
Та бүхэн доорх линкээр орон мэдээллээ бөглөснөөр бид тантай эргэн холбогдох болно.
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeEq2TZKq0hB1oapOo-sO4q-Pn8qHErYsoijNGqsZDpCNtP2A/viewform?usp=header
Ямар хугацаанд данс нээгддэг вэ?
Таны данс нээх хүсэлт гаргасны дараа ажлын 1-2 хоногт нээгддэг.