Биржийн бус зах зээлийн 7 хоног бүрийн мэдээ
Биржийн бус зах зээлийн 7 хоног бүрийн мэдээ

2025.09.15-2025.09.19
Өнгөрсөн долоо хоногийн "Биржийн Бус Зах Зээл"-ийн ерөнхий тойм мэдээллийг хүргэж байна.
Анхдагч зах зээл дээр нийт 23.5 тэрбум төгрөгийн бонд арилжаалагдаж, хоёрдогч зах зээл дээр нийт 20.9 тэрбум төгрөгийн бонд арилжаалагджээ. Нийт шинээр 10 бонд гарснаас хамгийн өндөр дүнтэй бонд нь 15 тэрбум төгрөгийн бонд байв. Энэхүү бонд нь анхдагч зах зээл дээр гарсны дараа хоёрдогч зах зээл рүү шилжсэнээр 16.9 тэрбум төгрөгийн бондын арилжаа хийгджээ.
Дээрх 10 бондын 9 нь 20%-ийн хүүтэй үлдсэн 1 нь 21%-ийн хүүтэй гарсан. Эдгээр бондууд дээр нийт 5 андеррайтерийн компани ажилласан байна.
