Биржийн бус зах зээлийн 7 хоног бүрийн мэдээ
Биржийн бус зах зээлийн 7 хоног бүрийн мэдээ

2025.11.17-2025.11.21
Өнгөрсөн долоо хоногийн "Биржийн Бус Зах Зээл"-ийн ерөнхий тойм мэдээллийг хүргэж байна.
Анхдагч зах зээл дээр нийт 33.8 тэрбум төгрөгийн бонд арилжаалагдаж, хоёрдогч зах зээл дээр нийт 29.4 тэрбум төгрөгийн бонд арилжаалагджээ. Нийт шинээр 4 бонд гарснаас хамгийн өндөр дүнтэй бонд нь 15 тэрбум төгрөгийн бонд байв.
Анхдагч зах зээл дээр гарсан 11 бондын дундаж хүү 19.7% байсан ба эдгээрээс хамгийн өндөр хүү нь 20% байв.
